Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Ариун сэтгэл хүмүүн болох гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд та мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Уужуу тайван зангаараа
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
Ухаант буурал аавдаа
Хайртай шүү гээд үнсээрэй
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Хайрт ах таньдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай:
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн
Хүний орчлонд аз жаргалтай амьдраарай
Хайртай бүхэндээ баяр хөөр бэлэглэн
Хан хорвоог инээдээрээ чимээрэй
Төрсөн өдрийн мэнд


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: